Edka, Mucka, Me-ka

Edka, Mucka, Me-ka

“Because you are gone, I walk the line…”

Edka, Mucka, Me-ka RSS Feed
 
 
 
 

Tуйлширсан носталжиа

Хvн голдуу өнгөрсөнөө нандигнаж, ирээдүйг  зүхэх төлөвтэй байдгаа гэж Ц.Хулан хэлсэн байсан. Цаг хугацаа өнгөрч өөрийн бие дэхь өөрчлөлтийг ажиглаад байх тусам би үүнтэй нь санаа нийлж байгаагаа мэдрэх боллоо.
Өчигдөр тодхоон санадаг байсан уржигдрын дурсамж минь өнөөдөр оюун ухааны цаад үрчлээн дундаас бүдэгхээн сүүмэлзээд эхлэнгүүт маргааш нь бүүр ор тас мартахаас айхдаа дурсамжийг минь өмлөн цөлмөн хулгайлан одож буй цаг хугацааг үзэн ядна.
Тэртээд өнгөрүүлсэн өдрүүдийн саараасаа сайн нь илүү шигшигдэн дурсамж болон үлдээд, угтан ирэх маргааш минь тэр өнгөрсөний хаана нь ч хүрэхгүй байгаа мэт худлаа мэдрэмж төрнө.
Өнгөрсөнд өдөр бүхэн сайхан байсан юм шиг, маргааш нөгөөдөр хувь хувиар дордон байгаа мэт хуурмаг носталжиа сэтгэл сэмэлнэ.
Үнэндээ бид чинь өдөр өдрөөр өсөн дэвжиж яваа хүмүүс бусуу, үгүйдээ гэхэд өсөн дэвжихийг цаг хором бүр хичээн ядаж өчигдрийнхөөсөө сөөм урагшилсан зайндаа олзуурхан маргааш тохой урагшлахын төлөө мацаж яваа биш билүү?
Хэрвээ үнэхээр чиг энэ амьдрал хэрэг алгаа, өнгөрсөнд би ямар хувь илүүтэйгээр амьдарч байж вэ хэмээн санаа алдан шанаа тулж суугаа хүмүүн яг энэ мөчид байх ахул–
Өөрөөсөө яг энэ асуултыг асуугаад үз.
*Хэрвээ миний амьдрал үнэхээр дээрдэх биш дордсон юм бол, би одоогийнхоо амьдралд өмнөх шигээ сэтгэл хангалуун байж чадахгүй байгаа бол одоод олсон бүхнээ орхиод өнгөрсөн рүүгээ буцья болохуу???*
заа тээр…. яаж ч бодсон эргэлзэж байгаа биз.
Тиймээ бид чинь урагшлаад л байгаа шүүдээ. Гэвч эзэн нь ойшоож үзэхгүй байгаа ололт амжилт юyны хэрэг байх билээ?
Тиймээс чамлахаар чанга атга гэгчээр бид үүнээс ч дор байдалд байж болох байсан шүүдээ хэмээн өөрсдөд минь олдсон өнөөдөр, өөрөө би бүтээж яваа маргаашаа үнэлье. Өнгөрсөнд юм болгон төгс байгаагүй. Тэр бол туйлширсан  носталжиа.

Nothing is eternal, neither temporary…

эргээд блогтоо хүрээд ирлээ.
консистэнси гэдэг юм надад угаасаа байдаггуй болохоор Блог бичихдээ ч гэсэн ялгаагүй. нэг үе бичлэгийг бөөндөөд л. харин заримдаа сар жилээр алга болох жишээтэй. Шалтгаан нь тун энгийн, заримдаа надад блог гэгч өөрийн ертөнцөд дотоод хүнээ дэлгэн суух нь кайфтай байдаг бол заримдаа зүгээр л блог бичихийн утга учр-г ойлгохоо больчдог… гэхдээ ахиад л нотинг из этэрнал, нэйдэр тэмпорари. Тиймээс хүссэн үедээ бичээд хүсэлгүй үедээ шагайх ч гүй байх тийм л найдваргүй блогчин ажгуу би.

Амралтаа тэмдэглэж…

Амралт эхэлсэнийг тэмдэглэж өчигдрөөс хойш 14 цаг унтав. Босож ирчээд Сергеи Бодровын Монгол киног үзчээд тэрнээсээ үндэслэж блогтоо лааг урт сэтгэгдэл бичээл зураг хөрөг тавиад байсан, устгагдчихлаа. Үнэндээ уур хүрээд хэлэх ч уг олдохгуй гар кэебөард олохгүй л байна, гэхдээ шарандаа дахиад бичнээ, тэхээс нааш гол харлаад давчдаж үхлээ.

Сергеи Бодров-Монгол

 

 

 

More »

Америк маягийн амралт

 

хамаагүй олныг нуршиж сараачаад яахав зүгээр хэлэх гэсэн санаагаа зургаар илэрхийлэд тайлбарлаад явчдиймуу дөө

Амралтын орой Эвэнү Кю хамтлагийн хошин хүүхэлдэйн жүжиг маягийн юм үзэв.

Америк ишигнүүдээ гэж..царай муутай наасан:))

Пони ..нээх тугал шиг ч юм шиг хөөрхөн амьтан

мэдээж хулууны ургацын баяр харах гэж очсон хүн чинь хулуу авалгүй яахав…

***                       ***                    ***

 Охаёо  явж маrching band тэмцээнийг үзсэн. 

 

Нипонь гэдэг хүний нийтлэлд бичсэн шүүмжлэл

 

Өөрт нь өөрөөр яаж дамжуулахаа мэдэхгүй өөрийнхөө навсгартаа сараачаад үлдээчихлээ.

 

Уул нь их сайхан сайхан хүмүүстэй учирч уулзаж сайхан сайхан агуулгатай ярилцлагууд хийсэн байх юм. Гэхдээ болж өгвөл нийтлэхээсээ өмнө зөв бичих дүрэм хийгээд найруулгын алдаагаа хяначихаж байвал зүгээрсэн.
Зөв бичих дүрмийн алдаанууд:
нэг дүгээрт, тогоочын, хоногын,академи,Романтик(өгүүлбэрийн дунд томоор эхлэсэн)
Найруулгын алдаанууд:
-Дараалсан хоёр зэргэлдээ өгүүлбэрт нэг үгийг давтсан байна(харин харин)
-60 хоногийн авто аялалыг хаагуур хийгээд явж байгааг цухас дурьдаж өгөх хэрэгтэй шүү дээ.Монголд 60 хоноод явж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байна.
-Эрэгтэй хүн мөртлөө хатан хаан байдаг нь юу вэ?
-Тэр Монголоос олсон чухал ногоо нь юу байсан юм бэ? Түүгээрээ гарчиг болгон уншигчдын анхаарлыг татсан атлаа яг ярилцлаган дотроо тэр ногооныхоо нэрийг ч оруулаагүй дуусгасан байх юм.. гэх мэт алдаа маш олон байна. Ганц ярилцлага гэхэд арай л дэндмээр байх шиг. Хатуу шүүмжилсэн бол уучлаарай. Аялгуу сайхан монгол хэлээ аварч явах хүмүүс нь энгийн иргэд бидний үүрэг. Тэр тусмаа өөрөө олон хүмүүстэй ярилцлага хийдэг мэргэжлийн эсвэл сонирхогчийн тодорхой түвшинд эдгээрийг олны хүртээл болгодог хүн шиг санагдсан учраас үнэнч уншигчийн зүгээс бяцхан шүүмжлэл бичлээ. Нэг ч гэсэн бичигч түвшин ахиж байгаасай гэж хүссэнээс өөр санаа агуулаагүй юм шүү. Шударга шүүмжлэлээс төгс төгөлдөр төрдөг.
Амжилт хүсье,
Аморэ

Өсгийнд дургүй эмэгтэй хүн бий гэж үү?

null
*Викториагийн нууц*ийн танилцуулгийг харж байгаад өөртөө таалгдсан өрөөлийн сонирхох магадлалтай хэдэн гуталны зураг оруулаад тавичихлаа.
Дуртай юм болохоор кэцүүмөө:)) More »

Хамгаалагдсан: асуултын цуглуулга

Бичлэг нууц үгээр хамгаалагдсан. Харахын тулд нууц үгээ доор оруулна уу:


On tsagiin terteed

Орчлон хорвоогийн олноос онцгой хэмээн биедээ омгорхож
Оч үсэргэн цахь хаялсан онгон залуу нас минь мандтугай!!!!
Тэртээ он цагийн эрхинд утасны учиг зангидан имэрч суугаа
Тэнхээ алдсан буурал эмгэн хэзээ нэгтээ би байх болов уу..
Тунамал зүс,охин аалиа зурганд үлдээгээд мөнхрүүлсэн
Тураг хонь шиг атигар жаахан эмээ болох болов уу
Бүжгийн тайзнаа бүхий л шөнөжин товшиж өнгөрөөсөн өсгийт шаахайгаа
Булангийн шүүгээнд хурааж хадгалаад хааяа нэг гаргаж хардаг
Буцаж ирдэггүй  амидралын хүрдийг зугуухан эргvvлж яваа
Бусдад хоргүй өөртөө гэмгvй буурал үстэн болох юм болов уу?
Наргиж зугаалж наадаж инээж явсан залуу нас минь
Надаас бусдад нь аажим аажмаар мартагдсаар
Насаар минь гоёсон тэр л гэрэлт өдрүүдийн дурсамж
Найраг шулэгт минь,гэрэл зурганд минь л инээмсэглэн хоцрох буй за.

Дуу хуур эрч хүчээр жигүүрлэсэн гэгээн өдрүүд минь
Дураараа жиргэж дурлалд согтсон гэрэлт шөнүүд минь
Дутуу сэтгэж омог бардамнаж зөрүү хийсэн алхамууд минь
Диваажин хүртэл ойрхон санагдсан хийрхэлт цаг үес минь

Ихээсээ бага руу эргэж тоологддог он цагийн урсгалаар
Эхлэл хийгээд төгсгөл нь тодорхой эгэл хүмүүний жамаар
Энгэр газрийн цэцэг шиг гандаж дуусах залуу нас минь
Эрвээхий заяатай төрсөн бол шатаж дуусах тавилан минь…

2008.09.26 ,Индиана,АНУ

Gerees ilgeesen zahidal

 Eh survalj : http://dayarmongol.comХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ E-mail
2008 оны 09 сарын 16
Монгол Улсын Ерөнхий Сайд Санжийн Баяр гадаадад оршин суугч Монголчууддаа илгээлт явуулжээ.  

 Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт аж төрөн суугаа угсаа гарваль, удам судар нэгт ахан дүүс Та нарынхаа амар амгаланг айлтган мэндчилье. Монгол Улсын Засгийн газар харийн нутагт ажил амьдралынхаа мөрийг хөөж яваа элгэн садан Та нартаа хандаж байна. More »

La vie en rose

\”La vie en rose\”

sayhan Sabrina uzej baigaad ene duug ergen durslaa. hagas zuun jiliin tursh humuusiin zurh setgeliig dogdluulsan iim buteel toruulne gedeg gaihamshig l baidag baih daa.

“Life in pink” by Edith Piaf

Archive

Блогрол

Бүлэг

Шинэ Бичлэг

Calendar

8 сар 2010
Д М Л П Б Б Н
« 4 сар    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

Хуудас

Таг

Шинэ Сэтгэгдэл

Шинэ Блог Бичлэгүүд

Сайт Даяарх Үйл Явдал

RSS RSS
  • saraana Намрын өдрүүд блогийн бичлэгт сэтгэгдэл үлдээсэн   7 цаг, 49 минут өмнө

    TLG:
    Хай. Тиймээ. Хаяахан блог ертөнцөөрөө аялах дуртай гэхүү дээ. Баярлалаа чи ч гэсэн амралтаа сайхан өнгөрүүлээрэй.

  • saraana блогтоо шинэ бичлэг нэмсэн: Чи надад хайртай юу?   7 цаг, 54 минут өмнө

    Өнөөдөр сэтгэл нэг л тайван сайхан. Өглөөгүүр жаахан бухимдангүй байсан ч тэгэсхийгээд тайвширсан. Би ер нь бухимдал гунигаа дотроо хадгалахаа болиод удаж байх шиг байна аа. Ер нь ч жинхэнэ өөрийгөө олж авах санаатай зүтгэж байна. Он цагын урсгалыг дандаа сөрөөд байж чадахгүй заримдаа дагаад л урсчихдаг. Одоо жаахан сэргэлэн байж амьдралынхаа төлөө тэмцдиймуу гэж [...]

  • saraana блогтоо шинэ бичлэг нэмсэн: Намрын өдрүүд   2 өдөр, 15 цаг өмнө

    Намрын өдрүүд эхлэх гээд . Цаг хугацаа ниссэн сум шиг хурдалсаар. Яалт ч байхгүй дахиад өвөл тэгээд нэгэн шинэ  жил ирнэ. тэгээд би бас нэг нас нэмнэ. бодоод байхад ертөнцөд бид их богинохон амьдардаг юм байна аа. нэг удаа ажлаар сэлэнгэ явж байхад манай ажлын шингэн цустай дүүмэд залуу ханан дээрээ нэг өгүүлбэрийг томоор бичээд [...]

  • saraana Би аз жаргалтай блогийн бичлэгт сэтгэгдэл үлдээсэн   2 өдөр, 15 цаг өмнө

    TLG-d:
    Намайг аз жаргалтай болгосон үгс чамайг аз жаргалтай болгох болов уу? Сонсоод инээвэл эсвэл уурлавал яана. Хүн хүний аз жаргал өөр байхийм даа тэ.

  • saraana Гоё хүүхэн блогийн бичлэгт сэтгэгдэл үлдээсэн   2 өдөр, 15 цаг өмнө

    Үл мэдэхэд:
    Тээл араас нь яваал зургийг нь дараад байвал намайг ижил хүйстэн гээд бодчих байлгүй. ккк. Намайг гүйцэхийн байна лээ. үгүй ч юм уу. чи харсан бол сайн мэдэх байсан даа. ккк
    Lunad:
    Би зургийн харснаас илүү дүрсэлж байгааз дээ. ккк

  • saraana Миний тухайд блогийн бичлэгт сэтгэгдэл үлдээсэн   2 өдөр, 15 цаг өмнө

    BLU-d:
    Баярлалаа. миний ертөнцөөр зочилсонд. Чинийхээр ч гэсэн орсон уншсан. Үнэхээр гоё шүлэг зохиодийн байна лээ биширсээн.

  • saraana Миний тухайд блогийн бичлэгт сэтгэгдэл үлдээсэн   2 өдөр, 15 цаг өмнө

    huh tolbot-d:
    Хай yahoo ID-г чинь харж байна. миний листэнд чинийх байхгүй байхыг бодоход таньдаг хүн биш л байна даа. Блогт минь сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа

  • saraana naizuud 1 блогийн бичлэгт сэтгэгдэл үлдээсэн   2 өдөр, 15 цаг өмнө

    Huh tolbot-d:
    Сайн уу ойрдоо амарч байгаа болохоор блогоороо шагайлгүй удчихлаа. Бишээ. Чи өөр хүнтэй андуураад байх шиг байна.

  • Тодбэх шинэ блог үүсгэсэн: Шударга.мн   2 өдөр, 16 цаг өмнө

  • mbazaraa хөргийнхөө ”Үндсэн” мэдээллийг шинэчилсэн   2 өдөр, 16 цаг өмнө

  • Johnny өөрийнхөө хананд бичсэн:   3 өдөр, 6 цаг өмнө

    hi…

  • Naran өөрийнхөө хананд бичсэн:   3 өдөр, 11 цаг өмнө

    Davaj garashgui hana met sanagdavch davhaar shiidvel hana bish bolchih yum

  • tarmag32 блогтоо шинэ бичлэг нэмсэн: Усан онгоц   5 өдөр, 5 цаг өмнө

    Усан онгоц тоxойрон эргэxэд би уйлсан
    Удаан жил очоогүй гэрлүү минь эргэx шиг санагдаад
    Усан онгоц тоxойрон эргэxэд би уйлсан

    2010-7-23

  • Дэлхий.нэт Админ ????????????????????????????????? блогийн бичлэгт сэтгэгдэл үлдээсэн   6 өдөр, 7 цаг өмнө

    Hi designer,

    Одоо нэг шалгаад үзээрэй.

  • anyjin блогтоо шинэ бичлэг нэмсэн:   6 өдөр, 8 цаг өмнө

    “Mockingbird”

    Yeah
    I know sometimes things may not always make sense to you right now
    But hey, what daddy always tell you?
    Straighten up little soldier
    Stiffen up that upper lip
    What you crying about?
    You got me

    Hailie I know you miss your mom and I know you miss your dad
    Well I’m gone but I’m trying to give you the life that [...]

  • montur шинэ блог үүсгэсэн: wonderful life   6 өдөр, 9 цаг өмнө

  • montur блогтоо шинэ бичлэг нэмсэн: Та аль улиралд хайртайгаа учирсан бэ? Учир шалтгаан ба бодит үнэн…   6 өдөр, 9 цаг өмнө

    Улирал бүр өөр өөрийн онцлогтой. Эдгээр онцлогууд нь хүн болгонд янз бүрээр үйлчлэх нь мэдээж. Хүний сэтгэл зүйтэй холбоотой олон янзын мэдрэмж нь улиралаа дагаад өөрчлөгдөж хувирах нь байдаг ажээ. Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар хайр сэтгэлийн хүрээ, хувирал, үе шат нь улиралтай холбоотой байдаг гэнэ. Хавар: [...]

  • designer блогтоо шинэ бичлэг нэмсэн: ?????????????????????????????????   6 өдөр, 23 цаг өмнө

    Яагаад???? 

    2009 оны 06 сарын бичлэг л хамгийн сүүлийн бичлэг болж гараад байгаа юм бол? Шинэ бичлэг ерөөсөө гарахгүй байх юм.  Блог маань гажигтсан юм болов уу? Админааааааааааааааааааааааааааааа

  • Naran өөрийнхөө хананд бичсэн:   1 7 хоног өмнө

    zovhon tosoolodoo buhnees az jargaltai shal uur ertontsod amidraad baih shig Bodit ertonts deer ene magadgui buteshgui Ene doloo honog iim l odruud bailaa

  • dark шинэ блог үүсгэсэн: i[Space]   1 7 хоног, 1 өдөр өмнө

www.nuugdmal.blogspot.com