Edka, Mucka, Me-ka

Edka, Mucka, Me-ka

“Because you are gone, I walk the line…”

Edka, Mucka, Me-ka RSS Feed
 
 
 
 

nuusen. okucito.blogspot.com

тал талаасаа нэг иймэрхүү өдрүүд

Утсаа цэнэглэж байхдаа хангалттай цэнэг авчихсан байхад нь залгаастай хэвээр нь орхиод байвал дэмий цахилгаан үрээд бдгийн байна. өдий болтол мэдэхгүй явж байгаад өнөөдөр утсан дээр тийм бичиг байхаар нь уншаад мэдлээ… ийм байжийж яаж бас дэлхий хамгаална аа… мэджиймаар юмнууд байхыма бас… эвдэрсэн компютер маань эргэж засагдсан буянтай өдөр байлаа, өнөөдөр… тэгээд маргаадраас бөөн төрсөн төрөөгүй өдрүүд үргэлжлэх нь дээ.. халовийнаар олуулаа очихдоо бүгд нэг ижил хувцасаар жигдирч очвол гоё харагдахым байна гэж бодлоо гэнэт! энэ хагассайнд туршиж үзнээ… сэдэв нь хар чөтгөрүүд гэдэг ч юмуу хахах… дүү ойрд болзоод олдохоо байлаа… ийм хурдан том болчих гэж. хүүхдээ сургуульд үдэж өгч байгаа эх шиг л мэдрэмж төрөөд байхын хэхэ… гадаа хар бороо шиврээд, би хичээл номоо хийгээд л…гаран дээрээ хөгжмийн нотны 5н шугам зурчаад л яваад байгаа шүүдээ. манан арилж байгаа. удахгүй бүр цэлмэнэ гэдэгт итгэлтэй байгаа…

ганцаарaa…

хаанаас ч билээ нэг удаа уншиж байсан үг санаанд ороод..
*Хүн амьдралынхаа туршид өөрийнхөө ганцаардлыг хань ижил, үр хүүхэд, найз нөхөд гэх мэтээр багасгахыг хичээдэг. Гэвч энэ бүгд нь худал оролдлого бөгөөд эцсийн үр дүнд хүн ямагт ганцаараа л байдаг.*..гэсэн үг байсан санагдаж байна.
Хүн ер нь туйлын үнэндээ ганцаараа байдаг нь үнэн болов уу. Үхэхдээ хүртэл сүнс маань ганцаараа л одоx бусуу???
гээд бодохоор хүн ганцаардаж үхнэ гэж худлаа юм шиг. Мэдээж ганцаардах ямар л олиг байхав, байгаа дээр нь бусад хайртай дуртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөхөөс илүү жаргал bhku, Гэхдээ миний ойрноос бодоод байгаа  нь гэвэл ганцаардлаас айхаа больё, ганцаардлын үнэн мөн чанарыг хүлээн зөвшөөрье л гэхгээд байгаам..
бидний сэтгэл зүйд, бие махбод аль алинд маань ганцаардлыг даван туулах, шингээх чадвар бий боловчиг бид зүгээр тэр чанараа хэрэглэхээс айдаг, хэрэглэхийг ч хүсдэггүй.. Энэ чанар бас нэг өөрөөр илрэх тохиолдол нь бид нэг юманд хэтэрхий дасаад түүнээсээ салахдаа, эсвэл түүнээс өөр хэв маягтай учрахдаа айж сандарч, санаж, бас сэтгэлээр унадаг. Хайртай хүнээсээ салахдаа ахиж олдохгүй гэж харамсдаг нь яг тохирсон жишээ.. Тэгэхээр өөрийгөө ийм маягаар дэпрэссдүүлэхгүйн тулд ямар ч юм чамтай мөнх байхгүй, чи эцсийн мөн чанартаа ганцаараа шүүдээ гэж сэтгэлээ тайвшруулж сурах хэрэгтэй гэж л дүгнэгдээд байна. Хэтэрхий хийсвэр болчихов уу даа? хэхэ…

бясалгал

ойрд бясалгал хийгээд завгүй.
угаасаа юмны эцсийг үзэхдээ маруухан болохоор 6н өдрийн бясалгалыг наашаа харж инээж цаашаа харж уйлсаар дуусгав.
Ядаж байтал өнөөдөр бүр сүүлийн өдөр багш нь яг 5н цаг урдаа суулгаад гөлийтөл нь лекц уншив. Гэвч зовсоны эцэст жарганаа гэж ямар ч гэсэн эцсийг нь үзчихлээ. Дэмий ч нэг суусангүй ээ! Дотор санаа чинь тавгүйтээд. эргэн тойрноо өөчилж муучлаад, Өлзийтөгсийн хэлдэгээр *эгчийнхээ үсийг хусаад, ахынхаа үсийг ургуулмаар* байгаа бол бясалгалыг сонгоорой гэж хэлье. заавал хичээлд явах албагүй л дээ. Өөрөө чаддаг бол хувьдаа бясалгаад байсан ч болох юм билээ…

Бясалгадаг хүн:

-уужуу тайван хүн байдаг (замаар алчих шахаад дайрдаг жолооч нар бол бүр ч суумаар)
-хүнийг хүндэлдэг, соёлтой хүн байдаг (үйлчилгээний ажилтанууд, хүнд сурталтай албан байгууллагынхан хамрагдмаар)
-хүнлэг энэрэнгүй байдаг ( Ялангуяа зарим эцэг эх үр хүүхдээ хүмүүжүүлж, хатуу хүтүүг үзүүлж байна гээд нэг бол үглэж дарамтлаад өөдийн бараа харуулахгүй эсвэл хахир муухай харьцах г/м байдаг. Ингэснээр үр хүүхдээ сургах биш харин ч өөрөөсөө зайлуулж, өөрийгөө жигшүүлж,ээж аав шиг ламьдрахгүй юм шүү гэдэг ойлголтыг хүүхэддээ өгдөг. Энэ амьдрал чинь таалагдахгүй байлаа гээд, эцэг эх нь зөрчилтэй байлаа гээд үр хүүхэд буруутан нь биш, тэр гомдлоо гаргах бай чинь тэд болох ёсгүй гэдгийг ихэнх эцэг эх огоордог)

-эерэгээр сэтгэж, аливаа зүйлийн сайныг нь харах чадвартай болдог ( Хов, хэрүүл, бусдыг муулахад дуртай хүмүүс хамаарна)

-за тэгээд зөв хооллож сурна ( нийт Монголчуудын 99% нь хамаарах болов уу.)

хамгийн сайхан нь…

Эх орондоо ирээд хамгийн сайхан нь юу байв?
Гэр орон , ээж аав, хамаатан садан найз нөхөд, хоол унд, ус агаар? Яг юу нь хамгийн сайхан байв аа гэж онцолж хариулах гэхээр хариулт олдохгүй юм.
Мэдээж бүгд л хуучныхаараа сэтгэлд дотно, тэр нь намайг өөрийнхөө харьяалагддаг ертөнцөд ирсэн юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Хажуугаар нь* дэлхий эргэх хурдтай харьцуулагдсан бие хөдлөх хурд* гэдэг ч билүү тэрэн шиг, энэ хүрээлэгдэн буй орчны өөрчлөлтөөс илүү өөрийн минь өөрчлөлт анхаарлыг илүү татна.
Гэвч хувийн өөрчлөлтийг дараа дурьдах тул энэ удаа түдгэлзэе.
Хөгшрөлт биднийг тойрсонгүй ээ. Хангай шиг өвөө, ханхар аав, сайхан эмээ, ээж минь бүгд л эзгүй байсан хугацаанд минь орчлонгийн жамаар хүч тэнхээ нэгэн хувь алдагдаж, хөдлөх бүтээх нь нэгэн хувь хорогдсон санагдана.
Гэхдэ хэнд нь ч сэтгэл нь өвдөхвийи гэж бодогдоод тэгэж хэлсэнгүй, асуултнаас бултасxийгээд хариулсангүй.
Хорвоогийн жамаар харин танихгүй шинэ үеийн олон залгамж халаа-нууд бас төрсөн байв.Саяхан тэдэн шиг ээж ааваасаа зууралдаж явсан би гэдэг хүний насны эрэмбэ хуга дээшлээд одоо хүүхэд гаргаж, ач/зээгийн зулай үнэрлүүлэх үүрэг хулээсэн шатлалын ойрын төдөн жилийн магадлалд багтсан харагдана.( Гэвч дороос аюултай хурдан өсөн ургах ялимгүй насны зөрөөтэй дүү нар минь миний үүргийг давуулан биелүүлж чөлөөний хугацааг минь уртасгаад өгөх биз ээ. :) )
Тогсож ирээд ажиллаж байгаа 2 найзтайгаа уузлаа. Яг адилхан сургуулийг 2 өөр мэргэжлээр тогссон нэг найзын минь карер дэвшилттэй, сэтгэл ханамж өндөр байхад, нөгөөдэх нь харин шал эсрэгээрээ эзэмшсэн мэргэжилдээ харамссан шинжтэй байв. Хэрвээ эх орон маань мэргэжил бүхнийг ижилхэн үнэлж үзэх нийгмийн багтаамжтай байсан бол найзын маань эзэмшсэн мэргэжил аль нэгэн санхүүгийн мэргэжлийн адил  өндрөөр үнэлэгдээд явах байсан даа гэхээс харуусаж суулаа. За тэгээд 10н жилийн анд нараас олон хүн байхгүй, ихэнх нь гадаад дотоодод сургуульи соёл хөөгөөд явчихсан болохоор би гэдэг хүн еронхийдоо гэр зуураа, хамаатан садан дундаа л байна, тэр нь ч сайхан амралт болж байх шиг байна даа.

Ergelzehui…

ажил гэр, эсвэл ажил гэр клуб хэмээн үргэлжилдэг байсан зуны маршрут маань зүгээр л нэг өдөр орвонгоороо өөрчлөгдлөө.
Яагаад ч юм жижигхэн арал дээрээ зуны төгсгөл болтол ажиллана гээд толгойд шингэчихсэн байтал, гэнэтийн төлөвлөгөөнд өөрчлөлт гарсан болохоор тэр өөрчлөлтийг яаж хүлээж авахаа сайн мэдэхгүй хэд хоногийг өнгөрөөлөө.
Асуудлын гол нь би Монгол руу буцаж явах, эндээ үлдэхэд байгаадаа юм биш.
Асуудлын гол нь би ер нь ийм хулчгар хүнүү гэдэгт л байгаа юм. Хэрвээ би ингээд юм болгоноос гийв-ап хийгээд яваад айвал  би бигээрээ үлдэнэ гэж үү?
Ирээдүйд хүсэж мөрөөдөж байсан болгондоо хүрнэ гэж үү?
Нэг талаас Монгол чангаагаад, үлдчих юм бол хожим харамсах bайх гэж бодогдоод, нөгөө талаас хэт хувийн жаргалаа бодоод Монгол явчихвал, бусдын өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлээгүй юм шиг санагдаад эвгүй байна. Хүн нэг ажлыг дуусгана гэж хэлсэн л bол бусдын хийгээд өөрийнхөө өмнө хэлсэндээ хүрдэг л bайх хэрэгтэй. Тэгээд биелүүлээгүй бол чадахаасаа чадахгүй хүртэл өөр bоломжуудыг туршиж үзэх ёстой (ууг нь уул шугамандаа) рааят?
гэтэл би гэдэг хүн зүгээр л бүхнийг орхиод явах гээд байгаа бөгөөд тэрэндээ л фийл-бад болоод өөрийгөө буруутган гайхшраад суугаа бөлгөө.

зуны дунд сар хүртэл нартай өдөр 2хон байлаа, үлдсэнд нь дан усан бороо.
өнөөдөр бүр дэндээд мөндөр орлоо.
вотс вронг вит диз фаакин каантри?
далайн эрэг бараадаж биеэ борлуулах юм болсон, цав цагаан хэвээрээ. бүр болохгүй бол машинд очиж борлуулдаг юм билүү??
долоо хоногийн 6д нь ажиллаж нэгд нь нам шоудаад, номын сан явж ЛСАТ-н ном авах гэсээр байтал зун дууслаа, пээечээкний тоо ч цөөрлөө.сайн найзтайгаа муудалцаад үг солилгүй (сөлих дур хүрэлгүй)байсаар Монгол явуулах нь..
вот дэ фаак из вронг вит ми???

hooray

алхам тутамдаа үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжье! түр хугацаагаар блогспот ком руу урваад иртэл дэлхий нэт маань хамаагүй гоё болчихжээ.
:)

my life

хэрэвзээ зүрх сэтгэлийг онгойлгон харж болдогсон бол миний зүрх лав дотроо тогтож ядан дэвхэрч суугаа нь дамжиггүй.
Хүнд өөрийгөө хорьж чадахгүй юм гэж үгүй лдээ, гэвч хорих тусан улам шунан тэмүүлах гайхалтай зөрүүд гажиглал бий.
Би энэ амьдралдаа юу хийх бол, яаж эртхэн амжилтад хүрэх вэ, хайртай хүнийг яаж дотроосоо сугалан мартагнах вэ гээд асуултууд дүүрэн.
тэр ч бүү хэл өнгөрсөнд болсон гайхамшигт хийгээд гунигт, зарим нь ичмээр, санаа зовмоор бахархмаар гээд олон төрлийн дурсамжуудаар сэтгэл хөглөгдөн ирээдүйд юу болох бол хэмээн санаашруулна.
Миний амьдрал бөгөөс адал явдалгүй мөртлөө адал явдал нууцаар дүүрэн амьдал юмсанж.

HB A!

Өнөөдөр зохиолч Аюурзанын төрсөн өдөр юм байна.
ФБ дээр байдаг ч гэсэн мэндийг энд хүргэчихье.
Сайн шүлэг бичдэгт нь талархдаг.
Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Archive

Блогрол

Бүлэг

Шинэ Бичлэг

Calendar

1 сар 2012
Д М Л П Б Б Н
« 4 сар    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

Хуудас

Таг

Шинэ Сэтгэгдэл

Шинэ Блог Бичлэгүүд

Сайт Даяарх Үйл Явдал

RSS RSS
  • khurelbaatar Кино бүлгэмд элслээ   2 цаг, 55 минут өмнө

  • bolormaa хөргийнхөө ”Үндсэн” мэдээллийг шинэчилсэн   5 цаг, 56 минут өмнө

  • bolormaa өөрийнхөө хананд бичсэн:   5 цаг, 59 минут өмнө

    sn nz nuhd,n ariun holboo kkkkk

  • bolormaa өөрийнхөө хананд бичсэн:   5 цаг, 59 минут өмнө

    sn nz nuhd,n ariun holboo kkkkk

  • Дондов блогтоо шинэ бичлэг нэмсэн: “Хөх гэрэгэ”-д нэгдэхийг уриаллаа   2 өдөр, 20 цаг өмнө

    “Хөх гэрэгэ”-д нэгдэхийг уриаллаа

    Нэгэн цагт хүчирхэг байж дэлхий дахиныг байлдан дагуулж байсан Монгол үндэсний улам угсаа дэлхийн өнцөг буланд бүрт байдаг бөгөөд нийт 10 орчим сая хүн байдаг. Харин өвөг дээдсийн гал голомтын сажиж үлдсэн гурав хүрэхгүй сая монголчууд эрх чөлөөт ардчилсан нийгмийн байгуулах зорилт тавиад өдгөө 20 орчим жил болж буй байна. [...]

  • Myagmarsuren хөргийнхөө ”Үндсэн” мэдээллийг шинэчилсэн   1 7 хоног, 1 өдөр өмнө

  • Miigaa Миний тухай блогийн бичлэгт сэтгэгдэл үлдээсэн   1 7 хоног, 1 өдөр өмнө

    my blog bol uneheer nice shuu

  • anna Асуулт бүлгэмд элслээ   1 7 хоног, 1 өдөр өмнө

  • anna sportor hicheeli бүлгэмд элслээ   1 7 хоног, 1 өдөр өмнө

  • anna zaluu nasand bgdiig hiitsgeey бүлгэмд элслээ   1 7 хоног, 1 өдөр өмнө

  • gan-erdene Миний тухай блогийн бичлэгт сэтгэгдэл үлдээсэн   2 7 хоног, 3 өдөр өмнө

    Mongol sain bn uu mini Mongolchuu daa mini eh orno gisen uzel bodliig huwaltsah hun baiwal orj irerei Mongoloo gisen sanaj boddog yum hileh zuil baiwal uldee ene mini Mongol bidni Mongol bid Mongol ulsa hendech aldah esgui harin oorsdoo awj yawah estoi awj ch baigaa awj yawsaar ch baih bolon hizee negen tsag [...]

  • Boldoko блогтоо шинэ бичлэг нэмсэн: Монгол минь хаачив.   2 7 хоног, 3 өдөр өмнө

    Өнөөдөрийг хүртэл би эх орноо ямар сайхан гэдгийг гүйцэд ухаараагүй байжээ.

  • Залхуу шинэ блог үүсгэсэн: Хүн бүхний сонгодог ухаала   2 7 хоног, 3 өдөр өмнө

  • tSaSa шинэ блог үүсгэсэн: ТөгС БиШ ЕрТөнЦ   2 7 хоног, 3 өдөр өмнө

  • tSaSa өөрийнхөө хананд бичсэн:   2 7 хоног, 3 өдөр өмнө

    blog bichih bolsondoo maash ih bayrtai bn .gertee hiih yum oldkui unen yitrgartain ug ni diary bichij bga ch gesn neg l sain bolj ugkuin .ingeed biched bjdeee

  • tSaSa Миний тухай блогийн бичлэгт сэтгэгдэл үлдээсэн   2 7 хоног, 3 өдөр өмнө

    Өдөр юу болвоо

  • tSaSa блогтоо шинэ бичлэг нэмсэн: Сэтгэлийн бачуурал   2 7 хоног, 3 өдөр өмнө

    Хүн болж төрснөөсөө хойш өөрийнхөөрөө байна гэдэг ухагдахууныг ойлгохыг хичээж эхэллээ.Би хэзээ ч дотоод ертөнцөө мэдрэхийг оролдож байсангүй.Өнөө өглөө босоод гэнэт толгой минь хов хоосон сэтгэл минь харанхуй байгаа мэт мэдрэмж төрсөнийг ч хэлхүү гэнэт нэт уххаар шийдээд энэ сайт руу орчихоо. Надад маш их таалагдлаа.Би өөрийн сэтгэлийн бухимдал аз 60гал уйтгар гунигаа бичихээр шийдлээ.

  • shurik Darhan yavchaad irev shd блогийн бичлэгт сэтгэгдэл үлдээсэн   3 7 хоног, 1 өдөр өмнө

    пассвордтой бичлэг үзэх гээд байгаам уу? тэгэхийн тулд шалгуурууд давах хэрэгтэй дээ

  • shurik Darhan yavchaad irev shd блогийн бичлэгт сэтгэгдэл үлдээсэн   3 7 хоног, 1 өдөр өмнө

    пассвордтой бичлэг үзэх гээд байгаам уу? тэгэхийн тулд шулгуурууд давах хэрэгтэй дээ

www.nuugdmal.blogspot.com